Олон нийтийн цахим сүлжээний хаягаа хэрхэн зохистой удирдах вэ?

Мэдээ, мэдээлэл

Олон нийтийн цахим сүлжээний хаягаа хэрхэн зохистой удирдах вэ?

Олон нийтийн цахим сүлжээг судлаачид 7 төрөлд ангилсан байдаг.[1] Үүнд:

  • Нийгмийн харилцаа тогтоох сүлжээ /фэйсбүүк, твиттер, гүүгэл гэх мэт/;
  • Мультимедиаг түгээх, дамжуулах сүлжээ /YouTube, Flickr гэх мэт/;
  • Мэргэжлийн сүлжээ /LinkedIn, Classroom 2.0 гэх мэт/;
  • Мэдээллийн сүлжээ /Super Green Me, Do-It-Yourself Community гэх мэт/;
  • Боловсролын сүлжээ /Khan Academy. The Student Room, The Math Forum, ePALS School Blog гэх мэт/;
  • Хобби, сонирхлын сүлжээ;
  • Эрдэм шинжилгээний сүлжээ /Academia.edu гэх мэт/.

Эдгээр олон нийтийн цахим сүлжээний ашиг тус их. Тухайлбал, эдгээр сүлжээгээр дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлэх, хувийн холбоо тогтоох, цахим худалдаа хийх, мэдээлэл олж авах, түгээх өргөн боломжтой байдаг.[2] Хүмүүсийн дийлэнх хэсгийн хэрэглэдэг цахим сүлжээнд facebook, twitter, LinkedIn, Google+, YouTube, Instagram, Pinterest, Tumblr, Snapchat, Flickr зэргийг нэрлэж болно.[3]

Харин эдгээр олон нийтийн цахим сүлжээний хаягаа хэрхэн зохистой удирдах вэ?

Үүний хариултыг дор хүргэж байна.[4]

  • Тухайн олон нийтийн цахим сүлжээний нууцлал, аюулгүй байдлын тохиргоог өөртөө зориулан өөрчлөх.

Ингэснээр хэн таны бичвэр, нийтлэлийг үзэхийг та өөрөө хянах бөгөөд олон нийтийн цахим сүлжээнд эерэг уур амьсгал бүрдүүлнэ.

  • Олон нийтийн цахим сүлжээнд өөрийн нэр хүндээ хамгаал.

Нэг нийтлэгдсэн зүйл хадгалагдаж, үргэлж бусдын гарт орсон байдаг. Зураг оруулахын өмнө дахин бодож хэвшээрэй. Судалгаагаар ажил олгогчдын 70% нь тухайн ажил горилогчийн мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнээс үзсэний дараагаар ажилд авахаас татгалздаг байна.

  • Өөрийн эерэг дүр төрхийг бүрдүүл.

Олон нийтийн цахим сүлжээнд өөрийн бодолтой байж ухаалаг, эерэг орчинг бий болго.

  • Хувийн мэдээллээ хамгаал.

Таны хувийн мэдээлэл хакер юм уу бусад этгээдийн гарт орсноор таны цахим орон зай эрсдэлд орохыг анхаар.

  • Хэнийг найз болгохоо үргэлж бодож байх.

Олон нийтийн цахим сүлжээг хүмүүс олон янзын зорилгоор хэрэглэдэг. Энэ нь цахим орчин дахь хүн бүрийг найз гэж бодох хэрэггүйг илтгэдэг. Иймд олон нийтийн цахим сүлжээн дэх өдөр тутмын хувийн дэглэмээ жинхэнэ найз нартаа юм уу итгэлтэй хүнд л үзүүлж, уншуулж байх нь зүйтэй.

  • Тааламжгүй зүйлийг тэр дор нь мэдэгд.

Хэрэв цахим орчин дахь таны найз таныг тухгүй болгох тааламжгүй, зохисгүй зүйл нийтэлж байвал энэ зүйлээ зогсоохыг тэр даруйд нь мэдэгдэх юм уу олон нийтийн цахим сүлжээний багт мэдэгдэх хэрэгтэй. Цахим орчин бол хүмүүс бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой орчин юм.

  • Юу хийхээ мэддэг байх.

Олон нийтийн цахим сүлжээнд хэн нэгэн таныг дарамтлах зэргээр зохисгүй үйлдэл гаргавал түүнийг найзын жагсаалтаасаа хасах, блоклох, администраторт мэдэгдэх хэрэгтэй.    

 

[1] Mary Gormandy White. What Types of Social Networks Exist? http://socialnetworking.lovetoknow.com/What_Types_of_Social_Networks_Exist

[2]  Olsy Sorokina. 8 Types of Social Media and How Each Can Benefit Your Business. 12 MARCH 2015

 https://blog.hootsuite.com/types-of-social-media/

[3] Elise Moreau. The Top 25 Social Networking Sites People Are Using. October 19, 2016

 https://www.lifewire.com/top-social-networking-sites-people-are-using-3486554

[4] National Cybersecurity Alliance. Social networks. https://staysafeonline.org/stay-safe-online/protect-your-personal-information/social-networks