Фэйсбүүк, твиттерт ‘BLOCK’ товчийг хэрхэн хэрэглэх вэ?

Мэдээ, мэдээлэл

Фэйсбүүк, твиттерт ‘BLOCK’ товчийг хэрхэн хэрэглэх вэ?

Цахим орчин мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийн талбараас гадна бусдыг дарамтлах, хүмүүс гадуурхагдах орчин болоод удаж байна. Ийм дарамт, гадуурахлын эх үүсвэр олон янз. Тухайлбал, цахим орчин дахь гадуурахлын нийт 82.2%-ыг фэйсбүүкт, 21.4%-ийг твиттерт мэдэрдэг байна.[1] Фэйсбүүк, твиттер хэрэглэгч өсвөр үеийнхний дунджаар 2/3 нь цахим орчны дарамтад өртөж хохирогч болж байна.[2]

Тэгвэл фэйсбүүк, твиттер дэх энэ их дарамтаас хэрхэн ангижрах талаар та бодож үзсэн үү?

Өнөөгийн нөхцөлд фэйсбүүк, твиттерт ‘block’ товчийг хэрэглэх нь үр дүнтэй арга болж байна. ‘Block’ гэдэг нь хаах хязгаарлах гэсэн утгатай үг юм. Учир нь хэн нэгнийг фэйсбүүк, твиттерт хааснаар тухайн этгээд таны бичвэрийг үзэж чадахгүй бөгөөд тантай харилцах боломжгүй болдог. Үүнээс гадна таны хаасан этгээдийн зүгээс таны мэдээллийг үзэх, таныг бичвэр, зураг, сэтгэгдэлд холбох, найзаар нэмж чадахгүй. Түүнчлэн тухайн этгээдийг хааснаар автоматаар цахим орчны найз байхаа больдог.[3]

Тэгвэл фэйсбүүк, твиттерт хэрхэн хаах вэ? Дараах хэсэгт анхаарал хандуулъя.[4]

  1. Фэйсбүүкт нэвтэрч орсны дараа баруун дээд буланд байрлах цоожны дүрс буюу ‘Privacy Shortcuts’ хэсэгт дарна.
  2. Үүний дараа “Надад төвөг удаж байгаа хэн нэгний үйлдлийг хэрхэн зогсоох вэ?” буюу “How do I stop someone from bothering me?” гэх хэсэгт дарна.
  3. Үүний дараа блоклохыг хүссэн хүний фэйсбүүкийн нэр, хаягийг бичээд “Block” товчийг дарна.

Ингээд л болчихно. Дээрх үйлдлийг гар утсан дээр нэгэн адил хэрэглэх боломжтой.

Дээрх үйлдлийн дараа танд төвөг учруулагч этгээд таны хаасныг мэдэх боломжтой. Харин бусдад хааснаа мэдэгдүүлэхгүй байх буюу найз хэвээр мөртлөө таны мэдээллийг үзэх боломжгүй болгох арга бий юу? Ийм олон арга байгаа. Дараах хэсэгт анхаарал хандуулъя.[5]

  1. Танилын жагсаалт үүсгэх. Үүний тулд тухайн этгээдийн профайл руу орсны дараа нэрийнх нь хажууд байх “Найзууд” буюу “Friends” гэсэн хэсгээс “Acquaintances” гэснийг сонгоно. Ингэснээр та өөрийн хаягаар зураг, бичлэг оруулах буюу мэдээлэл түгээхийн өмнө хэнд үзүүлэхээ шийдэх буюу “танилын жагсаалтад байгаагаас бусад этгээд харах боломжтой” гэх утга бүхий “Friends except Acquaintances” гэсэн сонголт хийх боломжтой болж байна.
  2. Та өөрийн хаягаар зураг, бичлэг оруулах буюу мэдээлэл түгээхийн өмнө “Friends” гэсэн тохиргооноос хэнд үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхдээ дараах дарааллыг баримтална. Үүнд:
  • ‘What’s on your mind?’
  • ‘Friends’
  • ‘More Options’
  • ‘Custom’
  • ‘Don’t share with’
  • ‘мэдээллээ харуулахгүй хүсээгүй хүний фэйсбүүкийн нэрийг бичих’
  • ‘Save Changes’.

Өөр нэг асуулт бол, фэйсбүүкт хэн нэгнийг хаахаас гадна тухайн нэг этгээдийн зөвхөн зарим үйлдлийг хязгаарлах боломжтой юу гэх асуулт юм.

Энэ нь боломжтой юм. Тухайлбал, өөрийг нь биш, тухайн этгээдээс ирүүлэх зурвас буюу мессеж, програм буюу апп-ийн урилга, үйл явдлын урилга, апп, хуудсыг хаах боломжтой. Үүний тулд дараах дарааллыг баримтална:

  • ‘Privacy Shortcuts’
  • ‘See More Settings’
  • ‘Blocking’
  • Гарч ирсэн сонголтоос аль тохирох хэсэгт фэйсбүүкийн найз, апп, хуудасны нэрийг бичнэ: block messages, block app invites, block event invites, block apps, block pages.

Твиттерт бусдыг хаах нь цөөн энгийн үйлдэлтэй.[6] Энэ нь дараах дараалалтай:

  • Танд төвөг удаж буй этгээдийн нэр буюу хаяг дээр дарна.
  • Үүний дараа арааны дүрстэй товчийг дарна.
  • Гарч ирсэн сонголтоос хаах буюу ‘Block’ гэснийг сонгоод л болчихно.

Дээр дурдсан фэйсбүүк, твиттерт таныг дарамтлах, төвөг учруулах гэж оролдсон буюу тийнхүү дарамталж, гадуурахсан этгээдийг хааснаар та цахим орчинд аюулгүй, тухтай байх болно.

            Түүнчлэн фэйсбүүк нийгмийн сүлжээг Монгол хэл дээр тохируулан хэрэглэх боломжтой. Үүний тулд дараах үйлдлүүдийг хийх шаардлагатай. Үүнд:

  1. Фэйсбүүкийн зүүн дээд буланд байгаа ‘Language’ цэсийг сонгоно.
  2. ‘Language settings’ хэсгээс ‘What language do you want to use Facebook in’-ийн ‘Edit’ товчийг дарна.
  3.  ‘Show Facebook in this Language’ цонхноос ‘Монгол’ хэлийг сонгоод ‘Save Changes’ товчийг дарна.

[1] Cyberbullying / Bullying Statistics. February 19, 2016 http://www.statisticbrain.com/cyber-bullying-statistics/

[2] Damien Gayle. Facebook is the worst social network for bullying with 19-year-old BOYS the most common victims. 15 March 2013 http://www.dailymail.co.uk/sciencetech/article-2294023/Facebook-worst-social-network-bullying-New-survey-shows-youngsters-targeted-online-else.html

[3] What is blocking? What happens when I block someone? https://www.facebook.com/help/131930530214371?helpref=faq_content

[4] How to Block People on Facebook http://www.wikihow.com/Block-People-on-Facebook

[5]  Ben Patterson. 3 ways to “unfriend” a Facebook friend without really unfriending them. August 12, 2015 http://heresthethingblog.com/2015/08/12/3-ways-unfriend-facebook-friend/

[6] Cherlynn Low, How to Block or Unfollow Someone on Twitter, February 5, 2014 http://www.laptopmag.com/articles/block-someone-twitter